“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯНД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО
НЭМСЭН:khoroo5@khanuul.mn
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/ 172 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгууллаа. /2018.06.29-30/-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, Тохижилт Үйлчилгээний төв /ОНӨААТҮГ/, Хан-Уул-Агро ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлгүүдэд хөл газрын ургамлыг цэвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
 
“Шарилжгүй Улаанбаатар-3” аяны нэгдсэн зохион байгуулалттай эхний арга хэмжээнд Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 555 аж ахуй нэгж, байгууллага, 2 ОНӨААТҮГ-ын нийт  2049 ажилчид, албан хаагчид өөрсдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн 94204 м2гаруй газрын 44 тн шарилж, хөл газрын ургамлыг хадаж, тээвэрлэсэн байна.








Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт