Алдарт эхийн одон
АЛДАРТ ЭХИЙН 1,2-Р ОДОНГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Тус материалыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал авах тул амжиж өгнө үү.
6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор
4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангаж байгаа юм. 3 нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй.
Та дээрх шалгуурыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж хорооны нийгмийн ажилтанд хүлээлгэж өгөөрэй. Үүнд:
1. Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2020 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Алдар эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл болон анкет / хороон дээр ирж бичнэ /
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа / 2020 оны нотариатаар баталгаажуулах /
4. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар / 2020 нотариатаар баталгаажуулах /
5.1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдиийн төрсний болон нас баралтын лавлагаа
6.1-р зэргийн одон авах ээж 2-р зэргийн одонгийн хуулбар авах
Хорооны утас: 77196505
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт