АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИАС
НЭМСЭН:khoroo5@khanuul.mn
Ахмад настны тухай хуулиас
ХОЁРДУГААР БҮЛЭГ АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭМЖЛЭГ, ХҮНДЭТГЭЛ 7 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ 7.1.Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна: 7.1.1.лавлагаа, мэдээллийн үйлчилгээ; 7.1.2.зөвлөгөө өгөх үйлчилгээ; 7.1.3.явуулын үйлчилгээ; 7.1.4.өдрийн үйлчилгээ; 7.1.5.сайн дурын үйлчилгээ; 7.1.6.өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ; 7.1.7.асрамжийн үйлчилгээ; 7.1.8.хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ; 7.1.9.гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах үйлчилгээ. 7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг дараахь хэлбэрээр зохион байгуулна: 7.2.1.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, ахмадын байгууллага нь ахмад настан, түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагчид дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэх, сургалт зохион байгуулах; 7.2.2.ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх; 7.2.3.ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэгт туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах; 7.2.4.ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсхүл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах; 7.2.5.ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтны үйл ажиллагааг зохион байгуулах; 7.2.6.хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настныг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвөөс өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээнд хамруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх; 7.2.7.бие даан амьдрах чадваргүй ахмад настныг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан асрамжийн үйлчилгээнд хамруулах; 7.2.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгох; 7.2.9.шаардлагатай тохиолдолд ахмад настныг холбогдох хуульд заасны дагуу хүчирхийллээс хамгаалах үйлчилгээнд хамруулах; 7.2.10.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нь ахмад настны нөхцөл байдлыг судлан, хэрэгцээт дэмжлэг, туслалцаа, үйлчилгээг тодорхойлж, тэдгээрээс сонголт хийхэд туслах, зөвлөгөө өгөх. 7.3.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.8-д заасан шалгуур, журмыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх бөгөөд үйлчилгээ нь өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй байж болно. 7.4.Энэ хуулийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлнэ. 7.5.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газрыг төрөөс бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба санхүүжүүлэх журмыг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 7.6.Энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4-т заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор тухайн нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага нь сум, тосгон, хороо, багт “Ахмадын өргөө” байгуулан ажиллуулж болно. 7.7.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, арга хэмжээнд чиглэсэн хандив, тусламж үзүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага дэмжиж, хамтран ажиллана. 8 дугаар зүйл. Ахмад настны амьжиргааг дэмжих 8.1.Ахмад настны амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ: 8.1.1.хөл, гарны протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа, шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа тус тус нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох; 8.1.2.ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгох; 8.1.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгох; 8.1.4.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгох; 8.1.5.ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих бөгөөд нийтийн тээврийн байгууллага ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх; 8.1.6.ахмад настанд олгох нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийг харьяа аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх. 8.2.Энэ хуулийн 8.1.2-т заасан амралт, сувиллын газрын стандартыг стандартчилал хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 8.1.5-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална. 8.3.Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ 9 дүгээр зүйл. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 9.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 9.1.1.хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх; 9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах; 9.1.3.ахмад настан нь залуу үед амьдрах ухаан, аж ахуй эрхлэх болон бусад чиглэлээр танхимын, зайны, шавь сургалт явуулахыг дэмжиж ажиллах. 9.2.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлнэ. 9.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх ажилд оролцуулах арга хэмжээ авна. 9.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжлийн чиглэлээр нь сургагч багшаар бэлтгэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах ажлыг зохион байгуулна. 9.5.Ахмад настны санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 50-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлж болно. 9.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно. 9.7.Энэ хуулийн 9.1.1, 9.3, 9.4-т заасан мэдээллийн санг удирдах, ашиглах журмыг Засгийн газар батална. 9.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмад настныг тухайн байгууллагын зорилго, зорилт, хууль ёсны эрх ашигт нийцсэн сайн дурын ажил хийхийг дэмжиж болох бөгөөд сайн дурын ажил хийх ахмад настныг ажиллах нөхцөлөөр хангана. 10 дугаар зүйл. Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах 10.1.Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ: 10.1.1.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах; 10.1.2.эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгох; 10.1.3.нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох; 10.1.4.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтныг оролцуулан зохион байгуулах; 10.1.5.гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.6-д заасан мөнгөн тусламж олгох; 10.1.6.ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах. 10.2.Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна. 11 дүгээр зүйл. Ахмад настны хөгжил, оролцоог дэмжих 11.1.Ахмад настны хөгжил, оролцоог төрөөс дараахь байдлаар дэмжинэ: 11.1.1.өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх; 11.1.2.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд биеийн тамир, спорт, соёл, урлагийн барилга, байгууламж, талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, ахмад настны дунд биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын баг, хамтлаг, клубыг үйл ажиллагаа явуулах байраар үнэ төлбөргүй хангах үүрэг хүлээх; 11.1.3.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх. 12 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг 12.1.Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна. 12.2. 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгох бөгөөд насны хишиг олгох журмыг Засгийн газар батална. 12.3.Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна: 12.3.1. 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; 12.3.2. 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; 12.3.3. 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг; 12.3.4. 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг. 12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно. 12.5.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. 12.6.Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ. 12.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт