Энхбаатар: Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно
НЭМСЭН:khoroo5@khanuul.mn

 

Энэ үеэр Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Ж.Болдбаатар хэлэхдээ “Үндэсний их баяр наадмын дагуу Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор уралдааныг зохион байгуулах дүрэм батлагдах ёстой. Энэ дүрэм 2005 оны 119-р тогтоолоор морь уралдах дүрэм батлагдсан байдаг. Энэ дүрмийн 2.1.2 хэсэгт зааснаар тухайн жилийн байгалийн гарц, нөхцөлөөс хамаараад Хурдан морины салбар хороо морь болгоны ангиллаар уралдуулах заавар гаргана гэсэн. Үүний дагуу морьд хэдэн км зайнаас уралдах дүрмийг гаргасан” гэлээ.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлэхдээ, "Өнгөрсөн жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж туршсан. Энэ жил Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлнэ. Хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн, хэн нэгэн этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой болгоно. Тиймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.

1. Бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүгдэд нь цахим карт олгоно

2. Бүх аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр шаардана

3. Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтсон. Даваа гарагаас эхлэн даатгалын компаниудын нэр тодорхой болно" гэв.

Хурдан морины уралдааны хуваарь:

-Долдугаар сарын 10-нд Хязаалан /17 км/, Шүдлэн /14 км/

-Долдугаар сарын 11-нд Азарга /23 км/, Их нас /25 км/

-Долдугаар сарын 12-ны өдөр соёолон /23 км/, даага /12 км/

-Долдугаар сарын 13-нд шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.

Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:

-Долдугаар сарын 10-нд Холч морьдын уралдааныг зохион байгуулна.

-Долдугаар сарын 10-12-ны өдөр Морийг гарааны зурхай руу явсан үед "Морьтон Монгол" үзүүлбэр үзүүлнэ.

-Долдугаар сарын 12-нд 08:30-09:30 цагт Шүхрийн буулт хийнэ.

-Долдугаар сарын 13-нд Жороо морьдын уралдаан болно.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт