“Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах өдөрлөг зохион байгуулна.
НЭМСЭН:khoroo5@khanuul.mn
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох сургалтанд хамруулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр зуучлагдан ажилтай, орлоготой болгох зорилгоор нээлттэй ажлын байр бүхий “Кашмер холдинг”, “Гоёо” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажилд зуучлах өдөрлөгийг 2018.07.03-04-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна. 
Иргэд энэ арга хэмжээнд оролцсоноор урамшуулалтайгаар ажлын байран дээрх сургалтанд хамрагдан мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт