НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018" НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
НЭМСЭН:khoroo5@khanuul.mn

БСШУС-ын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол” наадам 2018 оны 08 дугаар сарын 10-аас 13-ны өдрийг  хүртэл Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий "Нүүдэлчин Монгол 2018" наадамд Хан-Уул дүүргийн 50 гаруй шалгарсан авъяастнууд амжилттай оролцлоо.  

Тус наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт